ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Голландын эрдэмтэд хорт хавдрыг эмчлэх аргыг нээсэн ч байж магадгүй

    Эрдэмтэд хүн төрөлхтний өмнө тулгамдсан эрүүл мэндийн хамгийн том асуудал болох хорт хавдрыг эмчлэх аргыг санамсаргүй гарган олсон байх магадлалтай. Голландын судлаачид хөл хүнд эмэгтэйчүүдийг ургийн эхэсийг  хөнөөдөг хумхаа өвчнөөс хэрхэн хамгаалах талаар судалгаа хийж байгаад хумхаа өвчний уураг нь хавдрын эс рүү ч дайрах чадвартайг тогтоосон байна. Хавдрын эсийг дарангуйлдаг хумхаа өвчний уургыг ашиглаж хорт хавдрыг эмчилж болох болов уу? Копенгагений их сургуулийн төлөөлөгч Али Саланти “Олон арван жил эрдэмтэд эхэс болон хорт хавдрын өсч томрох явцад ижил төстэй зүйл байна уу гэдгийг судалсаар ирсэн. Эхэс бол эрхтэн. Есөн сарын дотор ерөнхийдөө харь орчин нөхцөлд цөөхөн эсээс бараг 900 грамм жинтэй болж, урагт хүчил төрөгч, тэжээл дамжуулж байдаг. Энэ байдлаараа хорт хавдар харь орчин нөхцөлд томорч ургадагтай адил” гэж ярьжээ. Эрдэмтэд аль хэдийн хорт хавдартай хулганад хумхаа өвчний уургийг ашиглан туршилт хийсэн бөгөөд энэ тухайгаа Cancer Cells нэртэй шинжлэх ухааны сэтгүүлд хэвлүүлсэн байна. Голландын эрдэмтэд ирэх дөрвөн жилийн хугацаанд энэ туршилтаа хүн дээр хийх боломж бүрдэнэ гэдэгт найдаж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй