
1940-өөд оны эхээр Георгий Константинович Жуковын хүсэлтээр зөвхөн түүнд зориулж өнгөгүй Кока-Колаг үйлдвэрлэн илгээдэг байжээ. Г.К.Жуков Европ дахь холбоотны цэргийн ерөнхий командлагч Дуайт Эйзэхауэртай /АНУ/ хамт оройн зоог барьж байх үедээ анх кока кола ууж үзжээ. Кока коланы амтанд орсон Зөвлөлтийн маршал америкчуудыг өөрт нь зориулан кока колаг өнгөгүй, архи мэт харагдуулахаар хийж өгөхийг хүссэн байна. Тухайн үед Зөвлөлт улсад улаан кока колаг хүлээн авалтын ширээн дээр тавих нь америкийн империализмын үзэл сурталд автагдсан хэмээн үздэг байжээ.
Маршал уг хүсэлтээ АНУ-н Австри дахь армийн командлагч, генерал Кларкад тавьжээ. Харин Кларк уг хүсэлтийг АНУ-н ерөнхийлөгч Гарри Трумэнд уламжилсан бол, Гарри Трумен «Кока-Кола Экспорт Корпорейшн» компаний удирдах зөвлөлийн дарга Жеймс Фарлитай холбоо барьж өнгөгүй Кока кола үйлдвэрлүүлэх захиалга өгчээ. Ийнхүү Фарли ажилтнууддаа үүрэг даалгавар өгч, ундааны будгийг арилгаж чадах химич олж авснаар Австри улсад Жуковт зориулан өнгөгүй Кока-колаг үйлдвэрлэн гаргажээ.
Өнгөгүй Кока-Кола нь тунгалаг шилэн савтай үйлдвэрлэгдэж, савны таглаан дээр улаан таван хошууг дүрсэлсэн байжээ. Эхний ээлжинд Кока-Кола компани Г.К.Жуковт зориулан 50 авдрыг үйлдвэрлэн илгээсэн байна.
Жуковын хөшөө
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт