Улсын хэмжээнд хамгийн олон хүнд өгсөн нэрсийн жагсаалтыг Бат-Эрдэнэ, Алтанцэцэг, Отгонбаяр, Оюунчимэг, Батбаяр нар тэргүүлж байна. Тэртээ 1940-өөд онд төрсөн хүүхдүүдэд Долгор, Долгорсүрэн, Дуламсүрэн, Лхагвасүрэн, Ичинхорлоо, Бямбаа, Баатар, Лхамсүрэн, Даваа гэсэн төвд хольцтой нэр өгч байв. Сүрэн гэдэг нэрний учир нь Жамсран буюу “Улаан сахиус” бурхны нэр бөгөөд дайчин, шургуу гэсэн утгатай аж. Харин Долгор нь Дарь Эхийн шинж бүхий бурхны нэр бөгөөд гоо үзэсгэлэн төгөлдөр гэсэн утгатай.
Энэ үеэс гучаад жилийн дараа Болормаа, Отгонбаяр, Батбаяр, Мөнхбат, Оюунчимэг, Гантулга, Батсайхан, Ганболд, Нэргүй, Бат-Эрдэнэ гэсэн өнөөгийн 40-50 настуудын дунд түгээмэл нэр мода байв. Дараагийн үеийн эцэг эхчүүд 2000 оноос хойш хүүхэддээ Номин-Эрдэнэ, Хонгорзул, Өсөхбаяр болон Энхжин, Билгүүн, Хулан, Тэмүүлэн, Анужин, Төгөлдөр гэсэн нэг үгээс бүрдсэн нэрийг түлхүү өгөх болжээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт