МАН-ын бүлгийн гишүүд дээр Ж.Батзандан Л.Цог нар нэгдэн нийт УИХ-ын 28 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах санал УИХ-д өргөн барьсан.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал зарлаж, Шинэчлэлийн засгийн газрыг огцруулах ёстой гэж үзсэн үндэслэлүүдээ танилцууллаа.
Н.Алтанхуягийн Засгийн газар 7 их наяд төгрөгийг төсвөөс гадуур зарцуулсан, дэлхий нийтийн сайшаалыг хүртэж байсан, 17.5 хувьд хүрсэн эдийн засгийн өндөр өсөлтийг хадгалж чадаагүй нь Н.Алтанхуягийн Засгийн газар огцрох шалтгаан гэж вэд хэлэв. Мөн Шинэчлэлийн засгийн газар өнгөрсөн хоёр жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2.7 хувиар бууруулсан, Дэлхийн банк энэ онд Монголын эдийн засаг 6.3 хувиар өснө гэж таамагласан нь маш доогуур үзүүлэлт гэсэн юм.
Энэ оны эхний найман сарын байдлаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 627 сая доллар болж, 2012 оны мөн үетэй харьцуулахад 50 хувиар буурсанд мөн л Засгийн газрыг буруутгав.
Улс эх орны эдийн засгийн нөхцөл байдлыг урьд хожид байхгүйгээр унагаасан, хариуцлага алдсан сайд нартаа зохих хариуцлагыг нь тооцож чаддаггүй, ардчилал шударга ёсыг уландаа гишгэсэн гэж дүгнэлээ.
Т.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт