Хүн бүр гараа ямар нэг хэмжээгээр угаадаг боловч маш цөөхөн хувь нь л гараа тогтмол савандаж угаадаг байна.
Нэг. Угаалгүй 6 цаг болсон гарт 10х107 –ээр тоологдох нян байдаг ба угаасны дараа уг нянгийн тоо 7-10 дахин цөөрдөг байна.
Гараа тогтмол савандаж угааснаар суулгалт халдвараар өвдөх эрсдлийг 31 хувиар, дархлалын систем суларснаас суулгалт халдвараар өвчлөх эрсдлийг 58 хувиар, ханиад, томуу зэрэг амьсгалын замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдлийг 21 хувиар тус тус бууруулах боломжтой.
Түүнчлэн гараа савандаж угаах нь арьсны өвчнүүд, трахома зэрэг нүдний өвчин, хялгасан болон туузан хорхойн өвчнүүдээр өвчлөх эрсдлийг бууруулдаг бууруулдаг байна.
Гараа савандаж угааснаар гурав нь хүүхэд тутмын нэг нь суулгалт халдвараас, зургаан хүүхэд тутмын нэг нь амьсгалын замын халдварт өвчин болох уушгины үрэвсэлт өвчнөөс өөрийгөө сэргийлэх боломжтой.
Мөн энэхүү дадлыг олон хүнд төлөвшүүлснээр тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг багасгахад тодорхой хувь нэмэр оруулах болно.
Эбола болон бусад халдваруудаас өөрийгөө болон бусдыг хамгаалах гол аргуудын нэг нь гараа савандаж угаах болохыг Эбола вируст халдвар бүртгэгдэж буй улс орнуудад ажилласан эмч, эмнэлгийн ажилтнууд нь нийт хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст гараа хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг тогтмол өгч, сургалт, суртачилгаа хийж, зөв дадал хэвшилд суралцахыг зөвлөж, уриалсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт