Нийгмийн эрүүл мэндтэй холбоотой тэмдэглэлт өдрүүдийн нэг нь “Дэлхийн гар угаах өдөр” юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2008 оныг ‘Олон улсын Ариун цэврийн жил’ болгосонтой холбогдуулан жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхаглаж дэлхий даяар эрүүл ахуйн дадлыг сайжруулахыг уриалсан. “Дэлхийн гар угаах өдөр” нь дэлхийн олон сая хүмүүсийг гараа савандаж угаах явдлыг хөхүүлэн дэмжиж, олон нийтийн оролцоог дэмжсэн бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг тэмдэглэлт өдөр юм. Иймд “Дэлхийн гар угаах өдөр 2015”-ийг “ЦЭВЭР ГАР- АМЬДРАЛЫГ АВАРНА” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
Дэлхий дээрх тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог суулгалт болон амьсгалын замын өвчин нь бохир гараар дамжин халдварладаг бөгөөд жил бүр 2.2 сая гаруй хүүхэд эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байна. Суулгалт халдварыг үүсгэгч эмгэг төрүүлэгч нянгууд нь хүний ялгадсаар бохирдсон гар, бохир ус, угаагаагүй хүнсний ногоо, сав суулга, хувцсаар дамжин халдварладаг.
Энэхүү суулгалт халдвараас гадна хүн амын дунд элбэг тохиолддог халдварт өвчин болох ханиад, томуу зэрэг амьсгалын замын өвчнүүд, вируст гепатит А, Е, цусан суулга, вирусийн гаралтай суулгалт халдварууд, балнад, иж балнад, булчин задрах тахал, хоолны хордлого, бэтэг, цагаан хорхойтох зэрэг өвчнүүдийн 90 орчим хувь, халдварт бус өвчин үүсгэгч химийн бохирдлын тодорхой хувь нь бохир гараар дамжин халдварладаг байна.Бага насны хүүхдүүдийн өвчин эндэгдлийн голлох шалтгаан болсон дээрх өвчнүүдээс сэргийлэх хамгийн үр дүнтэй бөгөөд хямд төсөр арга бол гараа савандаж угаах явдал юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт