ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орчин үеийн хүмүүс Хятадаас гаралтай гэдэг нь батлагдлаа

    Европ тив эдийн засаг, улс төр, газар зүй гээд бүх талаар Хятадаас хамааралтай болоод байгаа энэ үед европчууд орчин үеийн хүний өлгий нутаг гэдгээ батлахаар олон судалгаа хийсэн ч өнөөдөр антропологийн /хүн судлал/ хувьд Хятадуудад бүрэн ялагдлаа. Nature сэтгүүлд хэвлэгдсэн шинэ судалгаагаар энэ тоглоомонд Хятадууд гарцаагүй ялалт байгуулжээ.

    Хятадын Шинжлэх Ухааны Академийн Ву Лиу тэргүүтэй палентлоги судалгааны баг Өмнөд Хятадад орших Фуян Агуйд малтлага хийжээ. Фуян гэдэг нь хоорондоо хонгилоор холбогдсон гурван том агуйн цогцолбор. Агуйнууд нийт 3000 куб.м гаруй хэмжээтэй. Уг гурван агуйд Вугийн багийнхан 2011, 2013 онд томоохон малтлагууд хийж олон шинэ өрөө, заал нээсэн байна. 

    Фуян агуйн малтлага

    Хамгийн гүнзгий хэсэгт нь ямар ч хүн, амьтны ул мөр олдоогүй. Дээд хэсгээс нь харин хөхтөн амьтны ул мөр олдож, дунд хэсгээс 47 ширхэг шүд олдсоныг хүнийх гэдгийг нь бүрэн нотлоод байна. Шүднүүд Неандертальчуудаас эрс ялгаатай, орчин үеийн хүний өвөг Хомо Сапиенсийнх болохыг шинжлэх ухаанаар баталжээ.

    Хүний өвөг дээдэс Өмнөд Хятадад байсан гэх энэхүү шинжлэх ухааны баримтат мэдээ нь антропологийнхны хувьд "газар хөдлөлт" болоод байна. Орчин үеийн хүний өвөг Хомо Сапиенсууд Европд очихоос даруй 45 мянган жилийн өмнө Хятадад амьдарч байсан болж таарлаа. Өөрөөр хэлбэл 80 мянгаас 120 мянган жилийн өмнө одоогийн Хятадын өмнөд хэсгийн нутаг дэвсгэр дээр хүн амьдарч байжээ.

    эх сурвалж: time.com, phys.org

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй