ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Селфичдийн амиа алдахаас өмнө дарж амжсан 10 зураг

    Энэ онд селфи зураг дарж яваад амиа алдсан хүний тоо Орост л гэхэд 12 болжээ. Тэд гүүрэн дээр, галт тэрэг ойртож байх үед төмөр зам дээр зогсож, гал зэвсэг барих зэргээр селфидэж байгаад золгүйгээр нас барсан байна. Селфиг энэ чанараар нь экстрем спорттой адилтгаж болох ч нөгөө талаар эрс ялгаатай. Экстрем спорт сонирхогчид хийх гэж буй үйлдлээ олон удаа давтаж, сургуулилт хийж, бүрэн бэлэн болсныхоо дараа ууланд авирах шийдвэр гаргадаг. Гэтэл селфичид ямар ч бэлтгэл, тооцоогүйгээр хадан цохионы оройд гарч, төмөр зам дээр зогсож, араатан амьтантай ойртож байна. Ийнхүү золгүйгээр амиа алдах тохиолдол буурахгүй байгаагаас Орост селфинээс үүдэн ямар эрсдэл учирч болохыг бичсэн сурталчлах хуудас тараагдаж байна. Селфи моданд орохоос өмнө галт тэрэгний дээвэр дээр зогсож явах маяг дэлгэрч, өөрсдийгөө вагоны сөрфингч гэх хүмүүс олширч байсан ч энэ эрсдэлтэй сонирхол ар араасаа олон үхэл дагуулснаар намдсан гэдэг.

    17 настай орос охин гүүрнээс тэнцвэрээ алдаж унахын өмнө.

    Мексикийн поп дуучны хувийн нисэх онгоц эцсийн нислэг үйлдэхийн өмнө.

    Аймшигт ослын өмнө жолооч бүсгүй.

    Порто Рико улсын регги дуучин мотоциклын осолд орохын өмнө.

    Украйн улсаас MH17 чиглэлд нислэг үйлдэж байсан нисэх онгоцыг буудаж унагахын өмнө дотор нь зорчиж явсан ээж хүү хоёр

    Галт зэвсэг барьж селфи хийхийн өмнөхөн 21 настай залуу энэ зургаа авчээ.

    Голын эрэгт зургаа авах гэсэн 13 настай охины хамгийн сүүлд дарсан гэрэл зураг.

    21 настай залуу эрчээ авсан галт тэрэгний дээр гарч зургаа авах гэж оролдоод амиа алдахын өмнө энэ зургийг авчээ.

    Дуу дагаж дуулан, дүрс бичлэгээ хийж явсан хоёр Иран бүсгүй автомашины ослоос азаар амьд үлдсэн ч, эмнэлгийн оронд хэвтэж байхдаа ч селфидсээр байв.

    Хадан дээр зогсож селфи дарах гэсэн Польш хос хоёул унаж,  амьсгал хураасан байна.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй