ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Мянга хичээгээд жин хасагдахгүй байх хачирхалтай 5 шалтгаан

    Та тураах бүхий төрлийн аргыг хэрэглэж байгаа ч гэсэн сайн үр дүнд хүрэхгүй, таны жин хасагдахгүй байна уу. Судлаачид жин хасагдахгүй байх хачирхалтай 5 шалтгааныг нэрлэжээ.

    Та үргэлж "эрүүл" хооллодог уу?

    Хөнгөн төрлийн хоол хүнс байнга хэрэглэдэг бол тархинд илүү их грелин гэдэг даавар үүсгэдэг тухай Яле Их Сургуулийн судлаачид мэдээлжээ. Грелин ихсэх тусам бодисын солилцоо удааширч эхэлдэг байна. Энэ нь жин хасагдахгүй байх нэгэн шалтгаан болдог. Грелины түвшинг хэвийн хэмжээнд байлгахын тулд тэнцвэртэй хооллож, навчит ургамал идэхээс илүү самар, бяслаг идэх хэрэгтэй.

    Та картаар тооцоо хийдэг үү?

    "Хэрэглэгчдийн судалгаа" сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн сонирхолтой судалгаа байдаг. Картаар төлбөр төлдөг хүмүүс нь бэлэн мөнгөөр төлбөр төлдөг хүмүүсээс илүү эрүүл бус хүнс худалдаж авдаг байна. Учир тэд мөнгөндөө тааруулж авахгүй картаар тооцоо хийх учир эрүүл бус, илүү калоритой хүнс нэмж авдаг болохыг тогтоожээ. Үр дүнд нь картаар тооцоо хийдэг хүмүүс илүүдэл жинтэй байдаг гэж Брингхамтон Их Сургуулийн профессор Калеш Дисай үзжээ.

    Та дасгал хийх тухай байнга боддог уу?

    Бас нэгэн сонирхолтой судалгааг Францууд хийжээ. Дасгал хийх тухай байнга бодож байдаг хүмүүс 50% илүү их иддэг гэнэ. Яагаад? Тэд дасгал хийх учир их идэхээс татгалздаггүй гэнэ. 

    Та өдөржин ажил дээрээ суудаг уу?

    Хэдхэн цаг суухад л хүний бие өөх-эсэргүүцэгч фермент болох липазыг "үйлдвэрлэхээ" больдог болохыг гэж Миссоури Их Сургуулийн судлаачид нээжээ. Цаг тутамд босох нь бодисын солилцоог 13% нэмэгдүүлдэг, хэрэв үсэрдэг бол бүр 54%-иар нэмэгддэг байна.

    Та маш бага унтдаг уу?

    "Хангалттай унтахгүй байх нь таны биеийг "өөх-үйлдвэрлэх" горимд оруулдаг гэж" "Diet Plan" номын зохиогч доктор, профессор Майкл Бреус хэлжээ. Дөрвөн цагаас бага унтдаг эмэгтэйчүүд 300 калори илүү идэж маргааш нь 21гр таргалдаг гэсэн Америкийн Клиник Хоол Хүнс сэтгүүлд нийтлэгдсэн судалгаа ч байдаг. Хэдэн цаг унтах нь тохиромжтой талаар энд дарж уншаарай.

    эх сурвалж: health.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй