Английн Үндэсний гэмт хэргийн агентлагаас анхааруулга гаргалаа. Цахим гэмт хэрэгтнүүд онлайн төлбөр тооцоо, банкны системд нэвтэрч, тус улс даяар иргэдийн данснаас их хэмжээний мөнгө татаж байгаа аж. Dridex нэртэй вирусийг өндөр ур чадвартай цахим гэмт хэрэгтэн зохион бүтээсэн бөгөөд Их Британи улсын иргэд энэхүү вирусээс улбаалж 20 сая фунтээ алдаад байна.
Dridex вирус Английн олон мянган компьютерт халдаж, их хэмжээний валют алдсан хэрэгт холбогдуулан тус агентлаг одоогийн байдлаар нэг хүнийг баривчлан саатуулаад байна. Хэрэглэгчид цахим шуудангаар хууль ёсны байгууллагаас ирүүлсэн мэт харагдах мэйлийг нээж үзсэнээр өөрөө ч мэдэлгүй энэхүү гэмт хэргийн хохирогч болж байгаа юм. Үүнээс ч их хэмжээний хохирол учруулж болох гэмт хэргийг мөрдөхийн тулд Их Британий АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос тусламж хүсчээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт