
Эхээс мэндлэхдээ гавлын ясны талгүй төрсөн Jaxon Buell хүү өнгөрсөн долоо хоногт нэг нас хүрч, бүр "Сайн уу?" гэж хэлж сурсан тухай аав ээж нь цахим хаягтаа нийтэлжээ. Зарим үед Jaxon хүү "I love you" буюу "Хайртай шүү" бас "Ээж-ээ" гэж хэлдэг байна.
Хүү Microhydranencephaly гэх мэдрэлийн системийн гажигаас улбаалан гавлын ясны бүтцийн өөрчлөлттэй төрсөн бөгөөд эмч нар түүнийг ердөө л хэд хоног амьдарна, амьдарсан ч ярих чадваргүй, хэзээ ч ярихгүй гэж байсан ч хүү ийнхүү бусад хүүхдийн адилаар хэлд орж эхэлжээ.

АНУ-д ийм өвчтэй хүүхэд 5000 тутамд нэг төрдөг хэмээсэн судалгаа байдаг ч тэд хэдхэн хоног л хорвоо дээр амьдардаг ажээ. Гэхдээ 30 нас хүртлээ бусад хүмүүсийн адил амьдарсан хэд хэдэн тохиолдол байдаг гэнэ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт