
Манай улсын цэргүүд өнгөрсөн 9-р сард Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд Бээжин хотод, мөн 5-р сард Москва хотноо Агуа эх орны ялалтын 70 жилийн ойн баярын ёслолын жагсаалд оролцсон билээ. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, цэргийн сүр хүч, залуу хүний цог золбоог гайхуулсан 120 алба хаагчийн бүрэлдэхүүнийг МЗХ-ны тэргүүн дээд шагналаар өнөөдөр шагнаж урамшууллаа. Тус холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат, ёслолын параданд оролцсон бие бүрэлдэхүүнийг удирдсан БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр нар оролцлоо. Эхний ээлжинд нийслэлийн цэргийн хүрээний 40 алба хаагч шагналаа хүлээн авлаа. Энэ үеэр А.Мөнхбат орон нутаг дахь Зэвсэгт хүчний алба хаагчдын шагналыг орон нутагт нь хүргүүлнэ гэв.




МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт