ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Орчин цагийн дайны зардал

    Зөвлөлт засаг унаснаас хойш ОХУ-д хийгдсэн хамгийн их зардалтай дайн Чеченийх. Цэргийн ажиллагааны оргил үе 1999 оны 12-р сард өдөрт 100 сая рубль буюу тухайн үеийн ханшаар 5 сая доллар зарцуулж байгааг Төрийн Думын хурлаар ярьж байсан. Энэ бол олон арван мянган цэрэгтэй “том” дайны зардал. Өнөөдрийн Сирийн үйл хэрэгт оролцохдоо бид хамаагүй бага, 1999 оны зардлыг хэд хуваасантай тэнцэх зардлаар оролцож байна. Яг одоо Латакиад 50 нисэх онгоц байрласан. Нислэгийн нэг цаг бүр нь хэдэн мянган доллар. Агаарын цохилтын эхний үед 20 удаа цэргийн довтолгоо хийсэн. Энэ тоог 6-7 мянган долларт үржүүлье.  Зэр зэвсгээ хасаад 400 мянган доллараар нэг өдөр агаарын цэргийн үйл ажиллагааг явуулж байна. Үүн дээр цэргийн алба хаагчдын цалин нэмэгдэх ч энэ нь маш бага мөнгө.  Жишээ нь  бид арван мянган явган цэрэгтэй том хүчин оруулсан бол цалин өгөх байсан. Үүний оронд бид нисэх онгоц, засварын багууд, инженерүүд, аюулгүй албаныхныг оруулсан. Ямар ч тохиолдолд энэ үйл ажиллагааны зардлыг Орос улсын төсөвтэй харьцуулахад тун шалихгүй хэмжээ.  

    Энэхүү ишлэл нь Оросын радиогийн ярилцлагын нэвтрүүлэгт олны танил эдийн засагч бөгөөд Москвагийн Эдийн засгийн дээд сургуулийн Стратеги, Технологийн шинжилгээний төвийн цэрэг, санхүүгийн эксперт хүний хэлсэн үг юм.

    эх сурвалж: http://russia-insider.com/

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй