Бали арлаас АНУ-ын Лос Анжелас хүрэхээр нисч явсан Хятадын агаарын тээврийн онгоцонд хөл хүнд эмэгтэй амаржсан хэрэг саяхан гарчээ. Азаар тус онгоцонд эмч мэргэжилтэй зорчигч байж таарсан бөгөөд онгоцны үйлчлэгч бүсгүйчүүдийн тусламжтайгаар бяцхан охиныг лхагва гарагийн 23 цаг 50 минутанд эх барьжээ. Нисэх онгоц 19 цаг нисч зорьсон газартаа хүрэх байтал хөөрөөд зургаа орчим цагийн дараа Тайвань бүсгүйн ус хагарч, бяцхан охин тэнгэрт мэндэлжээ. Дутуу төрсөн бяцхан охинд эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор тус онгоц АНУ-ын Аляска мужид гэнэтийн зогсолт хийж эх хүүхдийг эмнэлэгт хүргэжээ. Хугацаанаасаа найман долоо хоногийн өмнө төрсөн ч эх охин хоёрын биеийн байдал сайн байгаа аж.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт