“Хил хязгааргүй дэлхий” аялал жуулчлалын ассоциацаас даваа гарагт энэ жил Орост ирэх хятад жуулчдын тоо хоёр дахин нэмэгдэж 800 мянгад хүрнэ гэлээ. Өнгөрөгч онд 400 мянган хятад жуулчин Орост иржээ. Хятадын жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд Бээжин хотод “Орост зочил” нэртэй үндэсний аялал жуулчлалын газрын салбараа нээсэн байна. Мөн энэ онд рублийн ханш буурсан учраас хятадын жуулчид Орос руу аялахад тохиромжтой нөхцөл үүсчээ. Мөн Орост зочилсныхоо дараа Балтын тэнгисийн бусад улс орнууд болон Узбекистан зэрэг хил залгаа улс орон руу аялах боломжийг нээж байгаа нь хятадын жуулчдын сонирхлыг ихэд татаж байгаа юм. Дашрамд сонирхуулахад 2015 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 4.8 хувиар багасч, үүнээс БНХАУ-аас Монгол Улсад ирэх жуулчдын тоо 15.2 хувиар буурсан байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт