Орчин цагийн залуус үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдэлдэг болсон нь үр хүүхэддээ хайрлаж байгаа жинхэнэ монгол нэрсээс тод харагдах болсон. Түвшин сайхан ирээдүй, амьдралыг бэлгэдсэн, дүүрэн жаргалтай явахыг ерөөсөн, утга учир төгөлдөр, эх сайхан монгол хэлний, яруу тунгалаг нэрсийг үр хүүхэддээ хайрладаг болсон нь сайшаалтай.
Монгол түмний бахархал “Монголын нууц товчоо”-нд гардаг бүх нэрсийг бүлэг бүлгээр нь жагсаан бичсэн Л. Тамирын жагсаалт дахь бүсгүй хүний нэрсийг хүргэж байна. Тэрээр “Монголын нууц товчоо”-нд гардаг эр, эм, хаан, хатан зарц боолгүй бүх нэрнүүдийг жагсаан бичсэн байна. Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах алдрыг өөрөө олж авдаг гэлцдэг.
I Бүлэг
1.Гуамарал
2.Монголжин-Гуа /Боржигидай мэргэний гэргий/
3.Борогчин-Гуа /Торголжин баяны гэргий/
4.Алунгуа /Добу мэргэний гэргий/
5.Баргужин-Гуа /Алунгуагийн эх/
6.Намулун /Хачи-Хүлүгийн гэргий/
7.Өэлүн-Үжин /Есүхэйн гэргий/
8.Сочигэл /Есүхэйн гэргий/
9.Тэмүлэн /Есүхэйн охин/
10.Цотан /Дэй-Сэцэний гэргий/
11.Бөртэ /Тэмүжингийн гэргий/
II Бүлэг
12.Орбай /Амбагай хааны гэргий/
13.Сохатай /Амбагай хааны гэргий/
14.Хадаан /Сорхоншарын охин/
15.Хуагчин /Өэлүн-Үжиний зарц эмгэн/
IV Бүлэг
16.Эбэхэй /Сача-Бэхийн гэргий/
17.Хорижин /Сача-Бэхийн гэргий/
18.Хуурчин /Сача-Бэхийн гэргий/
V Бүлэг
19.Есүгэн /Чингис хааны гэргий, татар иргэн/
20.Есүй /Чингис хааны гэргий, татар иргэн/
21.Хутугтай /Тогтоагийн охин/
2.Чаалун /Тогтоагийн охин/
23.Чаурбэх /Тоорил ханы охин/
24.Хожинбэх /Чингисийн хатан/
25.Алахчит /Ихчирэнгийн гэргий/
VI Бүлэг
26.Ужаур-Үжин /Тогтаогийн охин/
VII Бүлэг
27.Ибага /Жаха-Хамбугийн охин/
28.Сорхагтан /Жаха-Хамбугийн охин/
29.Гүрбэсү /Таян хааны эх/
30.Хулан /Дайр-Үсүний охин/
VIII Бүлэг
31.Тухай /Худугийн гэргий/
32.Дөргэнэ /Худугийн гэргий/
X Бүлэг
33.Алалтун /Идүүдийн охин/
34.Чэчэйхэн /Чингисийн охин/
35.Олуйхан /Зүчийн охин/
36.Алагабэх /Чингисийн охин/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт