Модон бөмбөгийн оюутны ДАШТ үргэлжилж байна. 1990–ээд онд Хятадын Тайваньд үүсэж хөгжсөн энэ спортын төрлийг анх 2004 онд дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хөтөлбөрт багтаасан түүхтэй. Өнөөдөр 10 цагаас эрэгтэй, эмэгтэй багийн төрлөөр цохилтын онооны нийлбэрээр аварга тодруулах тэмцээн эхэлж байна.
20 цагт эрэгтэй, эмэгтэй тамирчдын ганцаарчилсан халз тоглолт эхэлнэ. Энэ нь сугалаагаар таарсан хоёр тоглогч хоорондоо тоглож, хамгийн цөөн цохилтоор хаалганд бөмбөг оруулсан тоглогч дараачийн шатанд шалгарч өрсөлдөх юм. Энэ удаагийн халз цохилтын тэмцээнд нийт 24 хаалганд хамгийн цөөн цохилтоор бөмбөг оруулсан нь дараа дараачийн шатанд өрсөлдөх эрхтэй. Маргааш эрэгтэй, эмэгтэй хосын халз цохилтын тэмцээн, нөгөөдөр эрэгтэй, эмэгтэй хос, 25-нд холимог хос, 26-нд холимог хосын халз цохилтын тэмцээн тус тус зохион байгуулагдаж, тэмцээний сүүлчийн өдөр буюу 26-ны 11 цагт тамирчдын цуглуулсан нийлбэр онооны байдлаар аваргуудыг тодруулж, шагнал гардуулах аж.
Энэ жилийн дөрөв дэхь удаагийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд Япон, Тайвань, Хонконг, Монгол, Балба, БНСУ, Индонези, Тайланд, Вьетнам, Уганда, Сингапур, Морокко, Энэтхэг, Бангладеш, ОХУ, Кени, Афганистан, Хятад зэрэг нийт 19 улсын баг тамирчин эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, халз, холимог, холимог хос, багийн гэсэн долоон төрлөөр ур чадвараа сорино. Монголоос Ш. Батжаргал, Б. Оюунтуяа, Б. Хишигжаргал, Г. Батбуян, Д. Мөнх-Оргил, Г. Ижилцэцэг, Э. Энхтүвшин, Д. Даваадорж, Ц. Баасанжаргал, Б. Баянбулаг зэрэг 12 тамирчин оролцож буй. Өмнө нь манай модон бөмбөгийн баг тамирчид V байрт шалгарч байжээ.
Г.Золзаяа
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт