ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Томуугийн вакциныг эмзэг бүлгийн 5000 хүүхдэд үнэгүй хийнэ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу энэ сарын 08-ны өдрөөс эрсдэлт бүлгийн хүмүүсийг улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэллээ. Эрсдэлд бүлэгт эрүүл мэндийн ажилтан, ОБЕГ, МХЕГ, Нийслэлийн МХГ, ЦЕГ, Хил хамгаалах ерөнхий газар, “Автобус” ХХК, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг байгууллагын ажилтнууд багтаж байна. 

    Харин дараа долоо хоногоос эмзэг бүлгийн 2-5 насны 5000 орчим хүүхдэд улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхлэх юм.

    Мөн 6 сараас дээш насны хүүхэд болон насанд хүрэгчдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар  дээрх вакциныг төлбөртэй хийж байна.

    Жирэмсэн эмэгтэйчүүд вакцин хийлгэх боломжтой бөгөөд хөхүүл эх эмчийн зааврын дагуу хийлгэж болно. 

    Улирлын томуугийн эсрэг вакцины эсрэг заалт:
    - Өндөг, тахианы махны харшилтай
    - Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн
    - Урьд нь томуугийн эсрэг вакцин хийлгэсний дараа хүндрэл өгсөн
    -Дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст тарихгүй
     
    Анхаарах зүйлс:

    Тарьсан хэсгийг цэвэр байлгах,
    Даарч хөрөхгүй байх,
    Томуугийн өвчлөл тархахаас өмнө томуугийн эсрэг вакцин тариулах

     
                                             НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй