ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Шатаж байсан хүнийг аварсан цагдаа нар

    Монгол улсын иргэн Б-ийн гэр бүлээс Цагдаагийн Ерөнхий газарт талархал ирүүлжээ. Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ганхүлэг, Г.Түвшинбаатар нар хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б-ийн амь насыг аварчээ.

    Г.Ганхүлэг, Г.Түвшинбаатар  нар Замын үүдийн чиглэлд үүрэг гүйцэтгэж байхдаа, вагон депогийн хашаанд иргэн Б ухаан алдаж унаад, шатаж байхад нь харж, амь насыг нь аварчээ. Иргэн Б Улаанбаатараас ирсэн галт тэрэг зогсож, үнс нурам асгадаг хэсэгт  амь нас нь дээсэн дөрөөн дээр байсныг цагдаагийн ажилтнууд аварч чаджээ.

    Иргэн Б байнга татаж унадаг өвчтэй, группт байдаг нэгэн бөгөөд их хэмжээний түлэгдэлтэй ГССЗҮТ-ийн Түлэнхийн төвд хэвтэж эмчлүүлж байна. Амь насыг нь аварсан алба хаагч нарт иргэн Б-ийн ах Д.Соёл-Эрдэнэ бидэнд талархал ирүүлжээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй