
Ами Томсон гэдэг охин интернет ертөнцийг доргиогоод байна. Шотландын 16 настай жирийн нэгэн охин бусадтай л адил сургуульдаа явж, найз охидуудтайгаа нийлэн хөгжилддөг байжээ. Харин нэгэн эмнээс /мансууруулах төрлийн/ болж түүний амьдрал орвонгоороо өөрчлөгдсөн байна.
Нэг удаа Амигийн найзууд нь түүнд дотроо нунтаг капсултай эм өгчээ. Энэ бол зүгээр экстаси /мансуурах бодис/ хэмээн түүнд хэлжээ. Дөрвөн найз охид бүгд эмийг ууж удалгүй ухаан алдан унацгаасан байна. Найзууд нь азтай гайгүй өнгөрч, харин Ами команд орж тархи нь маш ихээр гэмтжээ.
Цагдаагийнхан тэр эмийг Амигийн найзуудад зарсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг насанд хүрээгүй хүүхдүүдэд мансууруулах төрлийн бодис зарсан хэргээр баривчилсан байна. Харин Ами амьдралаараа хохирч, хэрэглэхээсээ өмнө юу гэдгийг нь сайн нягтлах хэрэгтэй гэсэн сургамжийг бидэнд үлдээлээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт