Нийслэлийн Улаанбаатар Чуулгын байранд "Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам”-ын талаар хэвлэлийн хурал боллоо. Hуралд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид, MGL MEDIA GROUP-ын захирал Э.Батхүү, "Практикал" даатгалын мэргэжилтэн Т.Сүх-очир, "Витафит" группын маркетингийн албаны дарга Д.Миньяа, "Дархан минж" ХХК маркетингийн менежер Э.Гэрэлбаяр нар оролцжээ. Наадмын зорилго, хамрах хүрээ, урлагийн төрлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хийж, оролцогчдын техникийн зөвлөгөөнийг хийлээ. Анх URLAG.mn сайтын санаачилсан тус наадам Багийн мэндчилгээ, Дуу, Уран уншлага, Бүжиг, Хөгжим, Ардын урлаг гэсэн төрлүүдэд шилдгүүдээ тодруулна. Наадмыг "Практикал" даатгал, "Golden gym" "Дархан минж", "Витафит" групп, "Андра модел" агентлаг дэмжин ажиллаж байна. Шалгаруулалт 10 дугаар сарын 16-ны өдөр, шилдгийн шилдгийг шалгаруулах гала концерт 17-ны өдөр болно.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт