ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Хүн төрөлхтөн шавьж идэж өлсгөлөнгөөс аврагдах уу?

    Энэхүү санаа нь сэжиг хүрэм, муухай санагдаж болох ч сүүлийн үед хоол хүнсэнд шавьжийг ашиглах сонирхол ихэд нэмэгдэж байна. "Европын Хүнсний Аюулгүй Байдлын Газар"-ын эрдэмтэн судлаачид хоол тэжээлийн өөр нэгэн эх үүсвэр байж болох шавьжийг боловсруулан, шим тэжээлийг нь хүнсэнд хэрэглэх ямар боломж болон эрсдэл байгааг судалж эхэлжээ. Хэрэв танд тавган дээрээ олон хөлтэй шавьж тавиад зооглох талаар төсөөлөгдөхгүй байгаа бол дараах ойлголтуудыг мэдэж авах хэрэгтэй.

    Яагаад шавьж иднэ гэж?

    Дэлхийн хүн ам маш хурдацтай өсч, тэр чинээгээр өлсгөлөн нэмэгдэх болсон. 2011 оноос хоол нэхэн ангалзах ам 7 тэрбумд хүрсэн. 2024 онд энэ тоо 8 тэрбум болох юм. НҮБ-ын Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага /ХХААБ/ 2013 онд шавьжинд агуулагдаж буй шим тэжээлийг ашиглан дэлхийн өлсгөлөнг бууруулах боломж байгаа эсэх талаар тайлан гаргасан. Шавьж үржүүлэх ферм нь байгаль орчинд ээлтэй бөгөөд уламжлалт гахай, үхрийн фермүүдээс метан хийг бага хэмжээгээр ялгаруулах давуу талтай.

    Хүмүүс шавьж идэж чадах уу?

    Өт, хорхой, царцаа, тэмээлзгэнэ зэргийг хүмүүс идэж болох эсэх талаар НҮБ ХХААБ "Шавьж нь маш сайн шим тэжээл, уураг, өөх тос, эрдсээр баялаг. Сайн боловсруулж нунтаг, паста болгон ашиглах боломжтой" гэсэн дүгнэлт хийжээ. Барууны орны иргэдэд хүнсэндээ шавьж хэрэглэсэн туршлага байхгүй ч Ази, Африк, Латин Америкийн зарим орнуудад бүр тодруулбал нийт хоёр тэрбум хүн шавьжийг өдөр тутмын хоол хүнсэндээ хэрэглэдэг байна. Барууны орнуудын иргэдийг шавьж идэхийг ятгах хэцүү байх болно гэж тус тайланд тодотгожээ.

    Сонирхуулахад шавьжний нэг сая төрөл байдгаас 1900 орчим төрлийг хүмүүс иддэг байна. Үүнд цох, зөгий, шоргоолж, хүрэлзгэнэ, хэдгэнэ, царцаа зэрэг ордог байна.

    Шавьж хүнсэнд хэрэглэх нь аюулгүй юу?

    Европын Хүнсний Аюулгүй Байдлын газрын судлаачид энэ асуултын хариуд хүн, амьтны эрүүл мэндэд хор хөнөөлтэй эсэх нь тухайн шавьжийг хэрхэн яаж  үржүүлж, боловсруулснаас хамаарна гэжээ. Ерөнхийдөө бол боловсруулаагүй бусад төрлийн уурагт ямар аюул, эрсдэл байдаг, түүнтэй адил. Мөн үхэр, тахиан аж ахуй зэрэг уламжлалт уургийн эх үүсвэр, шавьжний фирм аль аль нь химийн бодис хэрэглэж бүтээгдэхүүн гаргах учир онц ялгаагүй гэж дурджээ.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй