ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Донор охины ээжид туслах “Нэг цэцэг-Нэг амьдрал” аян эхэллээ

    Өдөр бүр ээждээ 100 грамм цусаа бэлэглэж, цаашлаад элэг нь устсан ээжийнхээ донор болох гэж байгаа Т.Номин гэх оюутан бүсгүй нэрт зохиолч О.Дашбалбар агсны охин Д.Индрад хандаж, тусламж хүссэн тухай бид өмнө нь хүргэсэн. Д.Индра гурван хүүхдийн ээж Л.Төмөрцэцэгийн мэс заслын төлбөрт хандив өргөхийг хувийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан уриалснаар гурав хоногийн дотор сайхан сэтгэлт хүмүүс 20 сая төгрөг хандивласан байна.

    Хоёр охин нэг хүүтэй үрээр “баян” залуухан ээж Л.Төмөрцэцэгийг аврахад дахиад 65 сая төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг босгохын тулд Д.Индра “Нэг цэцэг-Нэг амьдрал” аяныг эхлүүлж, Л.Төмөрцэцэгийн хүүхдүүдийн анх өөрт нь барьж ирсэн цагаан цэцгийг дуучин Нарад шилжүүлжээ. Цэцгийг авсан хүн бүр бяцхан үрсийн ээжийг аврах хүмүүнлэгийн ажлыг цааш түгээж, бусдад уриалах учиртай. Монголчууд хүчтэй гэдгийг энэ үйлс дахин баталж Л.Төмөрцэцэг гурван хүүхэдтэйгээ урт удаан аз жаргалтай амьдарна гэдэгт итгэлтэй байна. Хаан Банк 5753555029, Т. Номин 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй