БЗД-ийн наймдугаар хороонд орших “Харуул-Алтай” хотхоноос өчигдөр Онцгой байдлын газарт дуудлага иржээ.
Тус хотхоны 108 дугаар байрны дөрөвдүгээр давхарт айлын тагтнаас бага насны гурван хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн иргэдийн дуудлагын мөрөөр аврагчид ажиллажээ.
Оройн 20:20 цагт ирсэн дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид тавдугаар давхраас аврах олс ашиглан тагтаар нь оржээ. Тус байрны дотор харгалзах насанд хүрсэн хүнгүй, өглөөнөөс хойш юм идээгүй, ам нь цангасан байдалтай 2-5 насны гурван эрэгтэй хүүхэд байсныг аюулгүй болгосон байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас эцэг эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг сэрэмжлүүлж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт