
Алдарт дуучин Жонн Леженд болон түүний загвар өмсөгч гэргий Крисси Тайген нар тун удахгүй аав ээж болох гэж байгаагаа Инстаграм хуудсаар дамжуулан мэдэгджээ. Тэд маш удаан хугацааны туршид хүүхэдтэй болох гэж оролдсон ч санаснаар бололгүй, өдийг хүрсэн тухайгаа болон хөл хүнд болох гэдэг нь тийм ч амархан асуудал биш гэдгийг, "Яагаад хүүхэдтэй болохгүй байна вэ?" гэсэн бусдын асуултанд сэтгэл өвддөг хэмээн Крисси олон ярилцлагандаа дурдсаар ирсэн билээ.

Тэгвэл алдарт хос амьдралд нь тохиолсон баярт үйл явдлынхаа тухай өчигдөр Инстаграм хуудаснаа ийнхүү хуваалцжээ:
"Жонн бид хоёр аав ээж болох гэж байна! Та нар мэдэж байгаа байх л даа, бид хоёр хүүхэдтэй болохын тулд их удаан оролдсон ч сайн үр дүнд хүрээгүйг. Бас энэ бүх хугацаа тийм ч амаргүй байлаа. Гэхдээ бид бууж өгөлгүй хичээсний үр дүнд хүссэндээ хүрч аав ээж болох гэж буйдаа үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Та бүхний мэндчилгээнүүдэд бүгдэд нь маш их баярлалаа" хэмээн бичиж, өөрсдийн зургийг нийтэлжээ.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт