Улаанбаатар хотын цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг иргэд, олон нийтэд эерэгээр сурталчлах, цагдаа-олон нийтийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор "JCI Монгол" байгууллагатай хамтран “Цагдаагийн Инээмсэглэл” гэрэл зургийн уралдааныг 2 сарын хугацаатай зохион байгуулсан байна. Уралдаанд иргэд, цагдаагийн алба хаагчдаас 100 гаруй бүтээл ирүүлж тэргүүн байрт Г.Цолмонгийн ирүүлсэн “Тусч цагдаа”, дэд байрт Т.Энхцогтын ирүүлсэн “Иргэн, цагдаа 2 ижил хүсэлтэй”, гуравдугаар байрт Б.Болорын ирүүлсэн “7-р сарын 1” гэрэл зураг тус тус шалгарсан байна.



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт