
ОБЕГ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн боловсролын газар, Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөр хамтран “Гамшиг, онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хүүхэд төвтэй бэлэн байдлыг бэхжүүлэх нь” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр төсөлд хамрагдаж буй байгууллагуудын гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг сайжруулан, түүнд хүүхэд хамгааллын асуудлыг тусган боловсруулахад Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрөөс арга зүйн зөвлөгөө өгч дэмжин ажиллаж байна. Жил бүрийн 10-р сарын 13-нд тэмдэглэдэг ОУ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах өдрийг тохиолдуулан Хүүхдийг Ивээх Сангийн Монгол дахь хөтөлбөрөөс төсөл хэрэгжиж буй Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 97 дугаар дунд сургуулийн гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг турших дадлага сургуулилтыг холбогдох байгууллагууд болон тус сургуулийн хүүхдүүдийн оролцоотойгоор өнөөдөр зохион байгуулна. Дадлага сургуулилтын үеэр тус сургуулийн гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх зорилгоор 2 сая төгрөгийн багаж хэрэгслийг гардуулж өгөх юм. Цаашид гамшгаас хамгаалах дадлага сургуулилтыг төсөл хэрэгжиж буй бүх байгууллагууд дээр зохион байгуулахаар мэргэжлийн байгууллагуудтай хамтран бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт