ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Беларус улсын 11 настай “диктатор”

    Сүүлийн 21 жилийн турш Беларус улсыг хатуу нударгаар удирдсан Ерөнхийлөгч Александр Лукашенко залгамжлагчаа бэлдэж байна хэмээн английн Телеграф мэдээллээ. Түүнийг мөн сөрөг хүчнийхнийг хорьж цагдан, бослого тэмцлийг хүчээр дарж, дайснуудынхаа аллагыг дэмжсэн зэргээр тодотгожээ. Түүнчлэн Лукашенко Умард Солонгост эцгээс хүүд төрийн эрхийг шилжүүлдэгтэй адилаар өөрийн 11 настай Николай хүүг залгамжлагчаараа сонгосон гэлээ.

    Энэ мэдээллээ Телеграф дараах баримтанд тулгуурлан бичсэн байна. Ням гарагт Беларус улс даяар Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан. Санал хураалтанд оролцохоор ирэхдээ Ерөнхийлөгч Лукашенко бусад улсын төрийн тэргүүн нарын адилаар эхнэр, найз бүсгүйгээ биш шаргал үстэй жаал хүүгээр бараа болгожээ. “Европ тивийн сүүлийн дарангуйлагч” гэх тодотголтой Александр Лукашенко дөрвөн жилийн өмнөөс Николай хүүгээ төрийн дээд хэмжээний үйл ажиллагаанд оролцуулах болсон.

    Анх 2008 онд Минск хотод болсон Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр цэргийн хослолтой хүү аавтайгаа индэрт зогсож байсан бол Ромын пап 16-р Бенедикт, Венесуэл улсын Ерөнхийлөгч асан Уго Чавес, ОХУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Дмитрий Медведев нартай хийсэн өндөр хэмжээний уулзалтанд Николай эцгээ дагалдан оролцсон байна.

    Энэ хүүгийн эх хэн болох талаар Беларусын Ерөнхийлөгч ам нээдэггүй бөгөөд хэвлэлийнхэн түүний хувийн эмч асан Ирина Абелскаяагийн хүү гэж үздэг байна. Лукашенко өнөөдөр тусдаа амьдарч буй, албан ёсны эхнэрийнхээ хамтаар насанд хүрсэн хоёр хүүтэй.

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй