ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Гар дээрээс худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоолоо

    Нийслэл хотын дүүргүүд мэргэжлийн байгууллагуудтай хамтарч нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний зам гарцыг хааж гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байгааг зогсоожээ.

    Шалгалтанд СХД-ийн  32-р хороонд байрлах  “22  зам” дагуу, БЗД-ийн “Хан талст”, “Баянзүрх” худалдааны төвүүд,  ЧД-ийн “Төв шуудан”, “Мөнгөн завьяа”, “Бөмбөгөр” худалдааны төв, БГД-ийн “Тоса” худалдааны төв хамрагдсан байна. Түүнчлэн Багануур, Налайх дүүргийн зүүн чиглэлийн зам дагуу  гэр худалдаа эрхэлж буй иргэд гээд нийт 108 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг таслан зогсоожээ.

    Мөн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын байцаагчийн актаар 12 цэгийн үйл ажиллагааг түр зогсоож, чанар, аюулгүй байдлын шардлага хангаагүй 19 нэр төрлийн 50 кг, 120  ширхэг 147 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг актлан устгаж, нэг албан шаардлага хүргүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу 5 иргэнд 684 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээг авлаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй