
Нийслэлийн 376 жилийн ойг угтаж хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хийгдэж байгаа талаар өнөө өглөө болсон нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулжээ. Юун түрүүнд хотын төвийн гудамж дагуух байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гадна хаяг, рекламыг тавигдах шаардлагын дагуу сайжруулах арга хэмжээг авч ажиллаж байна. Анкарагийн гудамжны есөн аж ахуйн нэгжийн хаягийг жишиг байдлаар стандартын дагуу шинэчилж, хотын төвийн гудамж, уулзваруудад байрлуулсан мэдээллийн жижиг самбаруудыг засварлаад байна. Мөн автобусны буудал дах сандлыг будах, өнгө үзэмжийг сэргээх, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний дагуух хуучирч, муудсан хайс хашлагыг сэргээн засварлаж, буулгах ажлыг хийж гүйцэтгэж байна. 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдах "Бүх нийтийн их цэвэрлэгээ"-ний хүрээнд гэрэлтүүлгийн болон траллейбусны шон дээр наасан зарлалын хуудаснуудыг арилгах, цэвэрлэх, угаах тухай удирдамжийг цэвэрлэгээнд хамрагдах байгууллага, ААН-үүдэд хүргүүлсэн байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт