
ЭЦГ-ын хар тамхитай тэмцэх алба, тусгай ажиллагааны газар хамтран хар тамхи худалдан борлуулдаг бүлгийг баривчиллаа. Өнгөрсөн долоо хоногийн баасанаас бямбад шилжих шөнө ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх алба, Тусгай ажиллагааны газартай хамтран хар тамхины нэгэн бүлгийн баривчилжээ. Монгол улсад хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис бүлэглэн зохион байгуулалттайгаар худалдан борлуулж байсан 9 этгээдийг СБД-ийн 6-р хороо, ЧД-гийн 5-р хороо , БГД-ийн 8 хорооны нутаг дэвсгэрээс тус тус дайчлан баривчилжээ. Энэ хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2 192.3.4, 192.3.5-д заасан зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Эдгээр этгээдүүдийн дунд 20-22 насны дөрвөн эмэгтэй байсан. Сэжигтнүүд баривчлагдах үедээ сэтгэцэд нөлөөт “МӨС” /амфетамине, метамфетамины агууламж бүхий/ гашиш гэх бодис хэрэглэсэн байсныг цагдаагийн байгууллага хүний биед хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг илрүүлдэг тестээр шалган илрүүлжээ. Эдгээр нэр бүхий хүмүүс 2-3 төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа тул цагдан хорьж шалгаж байна.
Саатуулагдсан этгээдүүдийн дунд өмнө нь долоон удаа хулгайн хэргээр ял шийтгэгдэж байсан этгээд болон цагдаагийн байгууллагад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.2-т заасан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа дахин хэрэг үйлдэж баригдсан нэг этгээд байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар дээрх этгээдүүд нь 10-20 хүртлэх жилээр ял шийтгүүлнэ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт