Ховдын Цэцэг суманд гянтболд чулуу ихээр илэрчээ. Энэ сургаар өнгөрсөн 9 дүгээр сараас хойш хүмүүс олноор тус суманд цугларч бужигнаан болох болсон бөгөөд 3 хүн шороонд дарагдаж амиа алдсан байна. Тодруулбал, иргэд газар ухаж гянтболд гаргаж авдаг бөгөөд аймгийн захиргаанаас цагдаагийнхантай хамтран ажиллаж иргэдийг тараадаг ч эргээд цуглачихдаг байна. Гянтболд илэрсэн Ангиртын гол орчим нь тусгай хамгаалалттай газар нутаг ажээ. Мөн хайгуул хийгээгүй учраас нөөцийн хэмжээ тодорхой биш байгаа юм байна. Гянтболдыг гэрлийн чийдэн хийхэд ашигладаг бөгөөд дэлхийн зах зээл дээр үнэ нь жилээс жилд нэмэгдэж байгаа юм. Дэлхий нийтийн гянтболдын хэрэгцээнд Хятадын үйлдвэрлэл ба экспорт гол байр суурийг эзэлдэг.
Т.Наран
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт