
Philippe Morgese хэмээх энэ эр ганц бие аав болсныхоо дараа нэг настай охиныхоо үсийг өглөө бүр янзлах хүндхэн даалгавартай тулгарчээ. Гэхдээ тэр энэ ажилдаа удалгүй мастер болсон бөгөөд одоо аавуудад охиныхоо үсийг хэрхэн самнаж янзлах талаар хичээл заадаг.

Тэрээр анх нэг ширхэг үсний хавчаар, үсний боолтоор л охиныхоо үсийг янзалдаг байсан бол удалгүй энэ хоёр багажаараа л охиныхоо үсийг өндөр үнэтэй салонд орсон юм шиг сүлждэг болсон байна. Тэрээр АНУ-ын Флорида мужид амьдардаг бөгөөд нэгэн гоо сайхны салоны үнэгүй гаргаж өгсөн өрөөнд аавуудад хичээл заах бизнессээ эхлүүлжээ. Тэрээр охиныхоо үсийг самнаж сурах гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй аавуудыг дэмжин, хичээлээ үнэ төлбөргүй заадаг байна.


"Охин минь сайхан үстэй явах дуртай учраас би түүнийхээ үсийг янзлах маш дуртай"

"Би хэнээс ч төлбөр авдаггүй. Төлбөргүйгээс болж хүн сурч чадахгүй байна гэдэг үнэхээр харамсалтай"



МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт