
Дарс, шар айраг хоёрын аль нь илүү эрүүл мэндэд тустай вэ гэж үү?
Усан үзэмний шүүсээр бэлтгэж удаан хугацаанд дарсан сайн дарс нь шар айрагнаас илүү хүний биед тустайг Нью Иорк анагаах ухааны коллежийн судлаачид тогтоожээ. Хорт хавдраас сэргийлнэ, ой санамжийг дээшлүүлнэ, сэтгэл санааг тогтворжуулна гэх мэт дарсны давуу талыг тоочоод баршгүй.
Харин зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тухайд, дарс шар айраг хоёр хоёул тустай. Дарс болон шар айраг хүний бие ялангуяа зүрх судасны өвчлөлд ямар нөлөө үзүүлдэг талаар хийсэн нийт судалгааны 97 хувь нь эерэг дүнтэй гарсан байдаг.
Дэлхийн хамгийн их шар айраг уудаг хүмүүс болох Германчууд ба дарсны хэрэглээгээрээ тэргүүлдэг орнуудын нэг Франц хүмүүс зүрх судасны өвчлөлд өртөх магадлал бусад орны иргэдээс 30 хувь бага байдаг гэсэн судалгаа байдаг ажээ.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт