ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бидний мэддэгүй албиночууд, тэдний нууц

    Албино буюу цав цагаан хүмүүсийн тухай сөрөг ойлголт аль ч нийгэмд түлхүү тархсан байдаг. Тэгвэл Нью-Йорк хотын Загвар, технологийн хүрээлэнгийн Анжелина д’Август албиночуудын тухай эерэг сэтгэгдэл төрүүлэх зураг авахыг зорилгоо болгожээ. Өнөөдөр АНУ-д л гэхэд 18-20 мянган хүн тутамд нэг албино хүн бий. Хүний үс, арьс, нүдэнд меланин дутагдсанаас үүсдэг энэхүү нөхцөл нь арьс үндэс хамааралгүй тохиолддог байна. Меланин дутагдал буюу генийн нөхцлөөс улбаалж тухайн хүний арьс, үсний өнгөнд өөрчлөлт өгдөг.

    Албино хүмүүс төдийлөн олон биш учраас, бидэнд тэдний тухай мэдэхгүй нууц олон.

    Тухайлахад албиночууд цав цагаан байхаас гадна шар, бор өнгийн арьс, үс, нүдтэй байх нь бий. Мөн албиночуудын генийн нөхцлөөс шалтгаалан нүдний хараа муу байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Хараа муугаас шалтгаалж албиночууд автомашин жолоодох нь маш цөөн, нийтийн тээврээс бүрэн хамааралтай амьдардаг байна. Мөн сайтар ажиглавал  нүд нь хоёр талруугаа ямар ч хяналтгүй хөдөлдөг. Албиночууд ямар нэгэн муу ёр эсвэл ид шидтэй холбоогүй энгийн хүмүүсээс генийн хувьд ялгаатай, генийн сул талаас үүдэн олон хүндрэл бэрхшээлийг амсдаг хүмүүс юм.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй