
Английн хатан хааны гэр бүлийнхэн үргэлж дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн хүмүүс. Ялангуяа золгүй байдлаар амиа алдсан хувцас загварын томоохон төлөөлөгчдийн нэг, хүмүүнлэг, сайн үйлс, нийгмийн идэвхтэн агсан Диана гүнж өнөөдөр ч дурсагдсаар. Тэрээр нас бараад олон жил өнгөрч байгаа ч түүний тухай нийтлэл, нэвтрүүлэг, бичвэрүүд өнөөг хүртэл олон хүний анхаарлыг татсан хэвээр байгаа. Тэгвэл бидний хайртай Диана гүнжийн талаар хүмүүсийн тэр бүр мэддэггүй 17 баримтыг танд дэлгэж байна.
1. Тэр есөн нас хүртлээ гэртээ хүмүүжсэн

Хөрөнгө чинээтэй айлын хүүхдүүд гэртээ, гэрийн багштай хичээллэх нь тухайн үед түгээмэл байв. Гэхдээ тэр эцэг эхийгээ салах хүртэл гэрээр хүмүүжээд, дараа нь Riddlesworth Hall-ийн сургуульд элсэн орж, 12 настайдаа West Heath-д орж суралцсан байдаг.
2. Тэр тийм ч сайн сурагч байсангүй

Сургуулийн шалгалтад хоёр ч удаа унасаны дараа тэр West Heath-ээс гарав. Ийм учраас аав нь түүнийг Швед сургуульд оруулсан ч сургуульд суралгүй гэртээ байхыг тэр ааваасаа гуйдаг байсан гэдэг.
3. Диана гүнж цэцэрлэгийн багшаар ажилладаг байсан

Young England School-д элсэн суралцахаасаа өмнө тэр хүүхэд асрагч, цэвэрлэгч гэх мэт цагийн ажлууд хийдэг байв.
4. Тэр бүжгийн жүжигчин болохыг хүсдэг байв

Тэр багадаа балетын урлагаар хичээллэдэг байсан ч хэтэрхий өндөр байсан тул мэргэжлийн бүжигчин болж чадахгүй хэмээн багш нар нь үзсэн тул хичээллэхээ зогсоосон аж. Гэхдээ тэр амьсгал хураах хүртлээ Английн балетын урлагийн төлөө маш ихийг хийсэн билээ.
5. Түүний эмээ хааны гэр бүлд хүчин зүтгэдэг байв

Түүний эмээ Рүд Фермои хатан хааны гэр бүлд 40 орчим жил ажилласан, хатан хаан II Элизабетийн дотны найз нь байсан тул хатан хаан хүүгээ найзынхаа ач охинтой гэрлүүлэх дуртай байсан гэлцдэг.
6. Эхлээд гүнжийн эгч нь хунтайж Чарльзтай болздог байв

Sarah Spencer болон хунтайж Чарльз нар уулздаг байх үед Диана Чарльз нар нэгэн хүлээн авалтын үеэр танилцжээ. Энэ үед Диана 16 настай байв.
7. Диана гүнж 19 насандаа сүй тавьж, 20 насандаа хуримаа хийсэн байна

Аль хэдийн 32 нас хүрээд байсан хунтайж тухайн үед нэн даруй гэр бүл зохиох шаардлагатай тулгарсан байжээ. Өөрөөр хэлбэл энэ хос нэг үе буюу 12 насны зөрүүтэй.
8. Тэр хуримын бөгжөө каталогоос өөрөө сонгосон

Ихэнх хааны гэр бүлийнхний хурим, сүйн бөгжийг хэн нэгэн эрх мэдэлтэйн сонгож, загварыг нь зохиодог бол Диана гүнж харин өөрөө тусгай каталог үзэж бөгжөө сонгожээ. 14 ширхэг шигтгэмэл очир алмааз, 12 каратын үнэт сафир чулуун энэ бөгж одоо түүний бэр, гүнж Кейт Миддлетоных болсон билээ.
9. Хааны гэр бүлийн түүхэнд хамгийн урт хуримын даашинзыг тэр өмссөн

ХХ зууны хурим хэмээн алдаршсан гайхалтай хуримынхаа үеэр тэр 10 мянган ширхэг сувд шигтгэсэн энэхүү даашинзыг өмссөн.
10. Тэрээр эр нөхөр, хунтайж Чарльзд үргэлж захирагдана гэсэн утгатай хуримын тангарагийг хэлэхээс татгалзсан

Хунтайж Уиллиам болон Кейт нар энэ уламжлалыг мөн дагаж тус тангарагийг хэлээгүй.
11. Тэр цөцгийн тостой талх идэх дуртай нэгэн байсан

Олон жил Диана гүнжийн хувийн тогоочийг хийсэн Darren McGrady, гал тогоонд хоол хийж байх үеэр гүнж орж ирээд цөцгийн тосоор талх амталж, дээр нь хэдэн ширхэг үзэм цацаж өгөхийг түүнээс байнга хүсдэг байсан тухай дурссан байдаг.
12. Тэр хүүхдүүдтэйгээ хааны гэр бүлийн гишүүд, харин жирийн гэр бүл гэмээр цагийг өнгөрүүлдэг байв

Тэд хамтдаа Диснейлэнд, Мак Дональдсаар зугаалж, асрамжийн газар зочилдог байв.
13. Тэр ягаан өнгөнд дурладаг байв

Тэр бүх төрлийн ягаан өнгийн хувцас өмсөх ихэд дуртай байв
14. Тэр үеэл дүүтэйгээ усны дусал мэт адилхан харагддаг

Диана гүнжийн эрэгтэй дүүгийн охин хатагтай Китти
15. Тэр мөн "Загалмайлсан эх" байв

Түүний загалмайлсан охиныг Доменика Лаусон гэдэг. Одоо 20 настай хатагтай болжээ.
16. Тэрээр 79 даашинзаа дуудлагаар худалдаж, ДОХ болон хөхний хорт хавдартай хүмүүст 5.79 сая ам.доллар цуглуулан хандивлаж байв

Бяцхан Уиллиам ээждээ зарим хувцаснуудаа зарж хандивийн мөнгө босгохыг анх санал болгосон байна. Ийнхүү тэрээр өөд болохоосоо ердөө хоёр сарын өмнө нийт 79 даашинзаа 5.76 сая ам.доллароор худалджээ.
17. Түүнийг нуурын эрэгт оршуулсан

Түүнийг мөнх амгалан нойрсож буй нуурын эрэг гүнжийн төрсөн гэрээс холгүй оршдог.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт