ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Бяцхан үрсээ хамгаалъя

    Гал тогооны зуух цэвэрлэгч шингэн уусан нэг настай хүүгийн биеийн байдал муу байна. 

    Элижа Мол хүү нэг насны төрсөн өдрөө гэр бүлийнхээ дунд хөхүүн баяртай тэмдэглэн өнгөрүүлэх байсан ч эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт ухаангүй өнгөрүүлсэн байна. Хүүгийн эцэг гал тогоондоо цэвэрлэгээ хийж хэдхэн хором анхаарал алдах төдийд Элижа зууханд тогтсон өтгөн тос бохирдлыг цэвэрлэх зориулалттай химийн шингэн уужээ. Хүүгийн бөөр ажиллагаагүй болж, хөөрхөн нүүр нь түлэгджээ. Эмнэлэгт яаралтай хүргэгдсэн хүүгийн амьсгалын замыг нээх мэс ажилбарыг эмч нар гүйцэтгэсэн байна. Английн Бирмингхамын эмнэлэгт өнгөрсөн сарын 16-аас хойш хэвтэн эмчлүүлж буй хүүгийн бие маш удаан сэргэж байгаа бөгөөд ойрноос 100 грамм жимсний шүүс уудаг болжээ. Хүүд ирэх долоо хоногоос бүхэл хоол өгч эхлэх юм.

    Нийт эцэг эхчүүд, асран халамжлагч нарт хүүхдэд хортой химийн бодис, халуун буцалсан ус хоол, хахаж болзошгүй эд зүйлсийг тэдний гар хүрэх, дээрээс нь унаж асгарч болох газраас нэн даруй холдуулахыг уриалж байна. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй