ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Владимир Путинг оргилуун дарсаар норгожээ

    "Formula One" уралдааны нисгэгч Лью Хамилтон Сочи хотын Гранпри тэмцээнд ялалт байгуулжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин алдарт тамирчинд Гранпри цомыг нь гардуулан өгч баяр хүргэсэн байна. Ерөнхийлөгчийг шагналын индэрээс бууж амжаагүй байтал Лью Хамилтон өнөө л олон хүний дургүйг хүргэдэг зангаараа оргилуун дарсаа буудуулж, ОХУ-ын төрийн тэргүүнийг хөөстэй хутгаж орхижээ. Энэ үйл явдлын гэрч болсон үзэгчид Твиттертээ үзэл бодлоо илэрхийлсний заримаас дурдвал "Лью Хамилтоныг тун удахгүй угаалгын онгоцондоо үхсэн байхыг олох байх", "Дүү минь араа харсан чинь дээр дээ. Путиныг хөөсөөр будна гэдэг тийм ч сайн санаа биш. Учир нь тэр чамайг мянган миллийн алсаас ч бөмбөгдөж чадна" гэжээ. 

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй