Өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний Ням гарагийн өглөө 9-10 цагийн орчимд"Мон сан","Одкон" ХХК-ууд нь улсын II төв эмнэлгийн ойролцоо зөвшөөрөлгүй газар шорооны ажил хийж байхдаа Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 10 кВ-ын кабель шугамуудыг гэмтээжээ. Улмаар тус эмнэлгээс гадна Баянзүрх дүүргийн 3-р хороо 12 хороолол, Англи, Энэтхэгийн элчин сайдын яамд зэрэг нэгдүгээр зэрэглэлийн хэрэглэгчид, Сансрын тунель орчмын нийт 1742 айл өрх, 141 аж ахуйн нэгж 35-50 минутын турш цахилгаан эрчим хүчээр хангагдаж чадсангүй. Эдгээр хуулийн этгээдүүдэд Эрчим хүчний тухай хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-20 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, холбогдох ажлын материал, ажилласан хүн хүчний зардал, дутуу түгээгдсэн эрчим хүчийг тооцож төлүүлэх ба хохирлын хэмжээг тооцож акт гаргахаар улсын байцаагчид ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт