ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Боксын ОУ-ын шүүгч нар даалгавараар цаад талд үйлчилсэн гэв

    "Доха-2015" боксын ДАШТ-д оролцож буй Монгол улсын дөрвөн тамирчин шүүгчдийн увайгүй үйлдлээс болж тэмцээнээ дуусгалаа гэсэн мэдээллийг  zaluu.com сайт анхлан мэдээлэв. Монголын боксын спортын холбооны хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Батнасан ийнхүү бичжээ. 

    "Би боксын спорттой амьдарлаа холбоод 30 гаруй жил болохдоо ийм муухай заваан хэт нэг талыг барьсан тэмцээн үзэж байсангүй. Энэ нь AIBA буюу Олон улсын боксын холбооны шүүгчид (мэдээж бүгд биш) авлига хээл хахуульд хэт автсаныг харуулсан ялзарсан үйлдэл байлаа. AIBA-д нөлөөгөө тогтоосон цөөн хэдэн оронд л шүүгч нар шууд үйлчилж байгаа нь "тэнэг хүн" ч харсан ойлгох хэмжээнд очжээ. Спорт бол залуу насны зурвас гээд л өнгөрдөг цөөн хэдэн жилийн л уйгагүй хөдөлмөр шүү дээ. 

    Манай оронд Боксын спорт хөгжөөд 70 жилийн нүүр үзэх гэж байна. Анх “ТЕГЕРАН 1971” Азийн аварга "МЮНХЕН 1972" Олимпын наадам, “Гавана 1974” ДАШТ-д монгол боксчид өрсөлдөж эхэлснээс хойш 16-н дэлхийн аварга,10-н олимпын наадамд хүч сорихдоо Дэлхийн аваргатай, Олимпийн аваргатай болж чадсан. Дэлхийд өрсөлдөж буй 40 гаруй жилийн хугацаанд Увайгүй хэдэн шүүгчидийн шийдвэрээр хичнээн олон Монгол боксчид хамаг залуу нас, бие сэтгэлээрээ хохирсоныг хэн мэдэх билээ. Энэ удаагийн Дэлхийн аваргад шүүж буй шүүгч нар цаанаасаа даалгавартай гарч ирж байгаа нь шууд ойлгогдож байлаа.

    ЖИШЭЭ НЬ: ҮШБ, АПУ ХК-ны тамирчин, ОУХМ Д.Отгондалай ( ОКИ )-Узбекстан улсын тамирчин Элнуртай сарын өмнө болж өнгөрсөн Ази тивийн АШТ-ий хагас шигшээд таарч 3:0 оноогор ялж байсан бол урьд шөнийн тулаанд 0:3 гэсэн оноогоор ялагдлаа. Эхний хоёр раундад манай тамирчин ямар ч асуудалгүй ялж байхад хажуугийн гурван шүүгч гурвуулаа эсрэг талын тамирчинд ялалт өгч байгааг нь харахад ДААЛГАВАР аваад гарч ирсэнийг нь ойлгосон юм. Олон дахин давтаж үзэж байхад цөөн хэдэн орны шүүгчид л манай тамирчидыг тулалдах болгонд гарч таараад байгаад нь бас л ДААЛГАВАР гэх хардлага төрүүлж байна.

    Эх сурвалж: www.zaluu.com

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй