1900-аад оны үед Gallaher брэндийн тамхины хайрцагны ард амьдралд хэрэгтэй 100 зөвлөгөөг бичсэн картыг үйлдвэрлэдэг байжээ. Эдгээрээс одоог хүртэл амьдралд хэрэгтэй 7 зөвлөгөөг хүргэе.
Жижиг шилэн савны амсар хүртэл нь халуун ус хийгээд өргөс орсон газраа дарах хэрэгтэй. Удахгүй өргөсийг бумбадаж гаргах болно.
Хэрэв олон хоногоор гэрээ эзгүй орхих тохиолдолд энэ аргыг хэрэглэж болох юм. Том савтай ус цэцэгнээс дээш түвшинд тавиад уртхан ноосон утас хоёр юм уу гурван давхраар нь эрчилж нэг үзүүрийг нь усны ёроол хүртэл хийж нөгөө үзүүрийг нь цэцэгний хөрсөнд булна.
Салхитай үед шүдэнз асаахдаа шүдэнзний модны үзүүрийг зурагт үзүүлсэн шиг зорж асаавал илүү амар байх болно.
450гр давс, 200гр хлорыг 2 л усанд найруулаад гал гарсан хэсэг рүү цацвал илүү үр дүнтэй.
Гар аргаар ус шүүх бол хувингийн ёроолыг цоолж хувиндаа эхлээд чулуу, хайрга, бүдүүн ширхэгтэй элс, нарийн ширхэгтэй элс гэсэн дарааллаар хийх хэрэгтэй. Ингээд дээрээс нь усаа хийвэл байгалийн шүүлтүүр болно.
Хэрэв хэн нэгэн цахилгаанд цохиулсан үед резинэн бээлийгүй л бол яаран салгах гэсний хэрэггүй. Та өөрөө хүчдэлд цохиулж мэднэ. Шил юм уу хуурай модон дээр зогсож байгаад салгах хэрэгтэй. Тэгээд яаралтай эмч дуудаарай!
Тань руу нохой дайрвал саваа авч түүнийг цохих гэж оролдсоны хэрэггүй. Савааныхаа үзүүрт малгай, хувцас гэх мэт зүйл өлгөж байгаад түүний анхаарлыг сарниулаарай.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт