Сийлбэрч, “Эрдэнэт угалз” ХХК-ийн захирал М.Мөнхбат: Хамрын хийдийн гүнгэрвааг урласан.
-Таны урласан эмээлийн суурийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг дагалдан ирсэн хүмүүс худалдаж авсан гэж дууллаа?
-Тэдний нэг нь мөнгөн тоноглолтой монгол эмээл бэлгэнд авсан юм билээ. Түүндээ зориулж эмээл тавих суурь худалдаж авсан.
-Эмээлийн суурь ямар хэмжээтэй байдаг юм бэ?
-Суурийн өндөр 1 метр, өргөн нь 40 см. Тойруулаад 12 жилийн амьтдыг сийлсэн.
-Нэг эмээлийн суурь ямар үнээр, хэд хоногт бүтдэг вэ?
-14 хоногт хийдэг. Үнэ нь 2.5 сая төгрөг.
-Та хийсэн өөр бүтээлүүдээсээ дурдвал?
-Би СУИС-ийн сийлбэрийн ангийг төгссөн. 18 жил сийлбэр хийж байна. Миний хувьд голлон бурханы гүнгэрваа хийдэг. Нэрлэбэл Говийн догшин хутагт V Данзан Равжаагийн Хамрын хийд дэх гүнгэрвааг дурдаж болно.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт