ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Газар хөдлөлтийн үед бид юу хийх ёстой вэ?

    Газар хөдлөлт болохын өмнө:

    1. Хэрвээ газар хөдөлбөл танай гэр орон, сургууль, ажлын байранд юу юу гэмтэж магадгүй талаар ярилцах
    2. Өрх бүр гамшгийн үед ажиллах төлөвлөгөөтэй байх
    3. Өрөө, тасалгаандаа хамгийн аюулгүй хэсэг нь хаана байж болохыг урьдчилан тогтоох. Ер нь хамгийн аюул багатай хэсэг бол коридор (хэрвээ энд тавилга, эд зүйлс ихээр байрлуулаагүй бол) гэж үздэг.
    4. Аюулгүй газар руу орох /нуугдах/, халхлах, байх зэргээр дадлага, сургуулилт хийх
    5. Аюулын үед барилга, байшингаас гарах гарц, аюулын гарцыг мэддэг байх
    6. Өндөр настай хүмүүс, нялх балчир хүүхдүүдийг хэрхэн нүүлгэн шилжүүлэхийг урьдаас тооцох
    7. Гэр бүлийн гишүүд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадварыг эзэмших
    8. Ус, цахилгаанаа яаж, хаагуур нь хааж, унтраахад суралцах
    9. Гэр, өрөө, тасалгааныхаа овор ихтэй, хүнд тавилгыг зохих ёсоор бэхэлж, тогтоох
    10. Дор хаяж 72 цагийн хүнс, усны нөөцтэй байх
    11. Цонх, гадна хананаас ор, буйдан зэргийг хол байрлуулах
    12. Аюултай болон химийн хортой бодисыг зориулалтын газар тусгаарлан хадгалах
    13. Гар чийдэн (нэмэлт зайны хамт), зайгаар ажилладаг жижиг радио, эмийн сан гэх мэт зүйлсийг бэлтгэх
    14. Гэрийн тэжээвэр мал, амьтныг халхлах аюулгүй байршил, газрын тогтоох
    15. Хүн бүрийн орны дэргэд гар чийдэн, бат бөх гутал байлгах
    16. Нэн шаардлагатай байгууллагын утасны жагсаалтыг мэддэг байх
    17. Галын хор ашиглаж сурах

    Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?

    Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

    1. Тайван бай, үймж сандрах хэрэггүй
    2. Аюулгүй газар хорогдох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
    3. Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
    4. Бат бөх ширээн доогуур орох
    5. Цонхноос хол байх
    6. Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
    7. Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

    Газар хөдлөх үед гадна байгаа бол:

    1. Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
    2. Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэгггүй
    3. Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
    4. Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
    5. Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
    6. Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
    7. Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжилох

    Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

    1. Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
    2. Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
    3. Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
    4. Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
    5. Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
    6. Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
    7. Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
    8. Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
    9. Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
    10. Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
    11. Гал гаргаж болохгүй
    12. Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
    13. Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
    14. Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
    15. Цахилгаанаа яаран бүү залга
    16. Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах
    17. Газар хөдлөхөд байшин барилга дотор байвал дээрээс хүнд зүйл унасан ч эвдрэх магадлал багатай ширээн доогуур болон орон доогуур орох.
    18. Цонх, шилэн хаалга зэргээс холдож, тухайн байгууламжийн даацын ханын дагууд налж зогсоно.
    19. Хүнд тавилга, элдэв шил шаазан эдлэл зэрэг гэмтээж болшгүй зүйлийн унах талбайгаас холдох.
    20. Аливаа нурсан эд зүйлс, шил зэргээс өөрийгөө хамгаалах. Бүтээлэг, хувцас, сонин зэргээр биеэ хучих.
    21. Автомашинтай яваа үед гүүр, хонгил зэрэгт зогсохгүй байх.
    22. Цахилгаан дамжуулж буй утас, шон, залгуур зэргээс болгоомжлох.
    23. Энэ үеэр утсаараа ярихгүй байж, онцгой тохиолдолд холбоо барихын тулд цэнэгээ хадгална

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй