
Нэхмэл урлагт сонирхолтой хэн бүхний Монгол улсад гурав дахь жилдээ зохиогдож буй “Би нэхэх дуртай” олон улсын өдөрлөгт урьж байна. Энэхүү өдөрлөгийг гар урлал сонирхлоороо нэгдсэн "Урлах ин" бүлэг 2013 оноос хойш зохион байгуулж байна. Нэхэх урлагтай танилцуулах, анхан шатны мэдэгдэхүүн олгох, нэхмэл урлалд дуртай хүмүүсийг холбогдох боломжийг бүрдүүлэх, нэхмэлийн урлалыг хөгжүүлэх, нийтэд түгээн дэлгэрүүлэх зэрэг зорилгоор зохион байгуулагддаг. Энэ жилийн “Би нэхэх дуртай” өдөрлөгийн үеэр тор сүлжихийг заах гэнэ. Эдгээр зурагт үзүүлсэн гоёмсог эд зүйлсийг өөрөө хийж сурахыг хүсвэл “Бөмбөгөр” худалдааны төвийн урд байрлах “Төхөм” урлангийн байранд бямба гарагийн 16 цагаас зохиогдох тус өдөрлөгт очоорой. Дашрамд сонирхуулахад "Урлах ин" гэдэг нь урлал хийх хүсэл, сонирхол, урлалд дурлах гэсэн утгатай.

МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт