ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Чингис хааны нууц бороо байсан гэв

    Монголчууд эх нутгийнхаа эрс тэс уур амьсгалаас зугтаж, газар нутгаа өргөжүүлэн тэлсэн гэж зарим судлаач таамагладаг ч АНУ-ын Колумбын их сургуулийн модны жилийн цагираг судлаач Нейл Педерсон болон түүний нөхөд эсрэг нотолгоо олжээ.

    Тэд баруун Виржиниагийн их сургуулийн модны жилийн цагираг судлаачид бөгөөд, Монголын төвийн нутгийн Сибирийн нарс моддын жилийн цагиргийг ашиглан 900-аас 2011 оны хооронд буюу  1112 жилд унасан хур тунадасны хэмжээг нягтлан судалсан байна.  Хур тунадасны хэмжээнээс үзвэл, Монголын эзэнт гүрэн ид цэцэглэж байх үед буюу одоогоос 1000 гаруй жилийн өмнө одоогийн төв Азийн сэрүүн, хуурай тал нутаг хамгийн тогтуун, чийглэг уур амьсгалтай байжээ.

    1211-1225 онд Монгол ер бусын чийглэг уур амьсгалтай байсан нь Чингис хааны эзэнт гүрэнд асар их эрч хүч өгч, адуу болон бусад малдаа тулгуурлан хүчээ сэлбэж, соёлоо дэлгэрүүлэх нөөц бололцоог олгон, тал нутгийн бүтээмжийг нэмэгдүүлж байсан байж магадгүй гэж судлаачид үзэж байгаа юм байна. Тухайн үед нь Монголын хүм ам зургаан сая орчим байсан гэж судлаачид үздэг бөгөөд хур ихтэй жил монголчуудын байлдан  дагуулалт улам нэмэгдсээр байжээ. 

     

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй