ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Улаан-Үд – Улаанбаатар чиглэлд Bombardier CRJ-200 нисэх онгоцоор үйлчилнэ

    Улаан-Үд хотоос Улаанбаатар руу шууд нислэгтэй боллоо. ОХУ-ын Эрхүү хотын “Ир-Аэро” авиакомпани Канадын Bombardier CRJ-200 маркийн тохилог онгоцоор  зорчигчдод үйлчлэх юм. Улаан-Үд – Улаанбаатар – Улаан-Үд чиглэлийн анхны нислэг баасан гарагт үйлдэгдсэн бөгөөд цаашид долоо хоног бүрийн даваа, баасан гаригт тогтмол нислэгтэй. Нислэгийн үргэлжлэх хугацаа нэг цаг байна гэж “Ир-Аэро” компанийн Ачаа тээврийн зохицуулалтын албаны дарга ноён Александр Макин мэдэгдлээ.

    Өмнө  нь тодорхой шалтгааны улмаас Улаан-Үд – Улаанбаатар – Улаан-Үд чиглэлийн нислэг зогсоод байсан. Харин өнөөдөр энэ чиглэлийн нислэг сэргэснээр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд  тун удахгүй ашиглалтад орох Транзит заалыг ашиглан Буриадын зорчигчид Сөүл, Токио, Бээжин, Гонгконг, Шанхай хотууд руу, манай улсын иргэд Улаан-Үд хотын онгоцны буудлаар дамжин хойд хөршийн Хабаровск, Красноярск, Новосибирск, Владивосток, Москва хотууд руу транзит нислэг хийх боломжтой болж байна.

    Монгол, ОХУ-ын иргэд 30 хоногийн турш харилцан визгүй зорчидог болсноос хойш нэг жилийн ой болж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын бүртгэлийн албанаас  гаргасан тоон дүнгээр Монголын 170 мянга гаруй иргэн ОХУ руу   зорчижээ. Тиймээс Улаан-Үд-Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн шууд нислэг нь хоёр улсын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах болно гэж хатагтай Анна Акулова мэдэгдлээ.

    Ийнхүү хөрш орнуудын хил залгаа хотуудаас манай улс руу нислэг үйлдэж эхэлсэн нь бүс нутгийн хэмжээнд транзит заалыг ашиглах, авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулахад чухал алхам болж байна.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй