
Салбартаа тэргүүлэгч “Grand” сэтгүүлийн таван жилийн ой, “Grand Awards” шагнал гардуулах ёслол лхагва гарагт УДБЭТ-т ёслол төгөлдөр боллоо. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний шинэ стандарт тогтоосон гэж хэлж болох энэ үдшийн арга хэмжээний үеэр тод гялалзсан оддын нэг нь жүжигчин Г.Ундармаа байсан юм. Жүжигчин, найруулагч, сайн үйлсийн эзэн зэргээр Г.Ундармааг тодорхойлж болох ч цаашид “Гранд” Ундармаа гэж тодотгоход буруудах зүйлгүй. Түүний хэрэгжүүлж буй “Итгэлийн танхим” төслийн үр шимээр Яаралтай тусламжийн төвийн хүлээлгийн танхим, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимууд тав тухтай болоод байна. Найруулагчийн хувьд Ундармаа “ТюТю” киногоороо 2015 оны “Академи Авардс”-аас шилдэг дебют шагнал хүртсэн билээ. Мөн түүний найруулсан “Сингл Лэдис-2” кино тун удахгүй буюу 10-р сарын 17-нд нээлтээ хийх юм.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт