ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

ЖАРГААХ ҮГСЭЭР ЖИГҮҮР ХИЙНЭ

    Өнөөдөр Ерөнхийлөгч мод тарина

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" болгон зарлаж байгууллага, аж ахуйн нэгж, иргэд мод тарьж заншсан. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнгөрсөн хаврын мод тарилт тавдугаар сарын 9-ний бямба гаригт тохиосон. Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн энэ өдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж мод, бут тарих хөдөлгөөн өрнүүлсэн билээ. 

    Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, Засгийн газарт чиглэл өгөх тухай 2013 оны 178 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар Иргэний танхимд мэдээлэл сонслоо.

    Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын хэлтсийн дарга Ч.Болдбаатар нар үндсэн илтгэл тавьж байгаль хамгаалал, экологи, мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд оролцсон юм.

    Энэ үеэр Мод тарих Үндэсний өдөртэй болох тухай Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаас хойш өнгөрсөн 5 жилд улсын хэмжээнд 8,8 сая мод тарьж 70 хувь нь ургасан талаар мэдээллийн үеэр оролцогчид хэлж байлаа.

    Манай сайт таалагдсан бол лайк дараарай

    МАРКЕТИНГИЙН АЛБА
    976-77770784
    hiubsite@gmail.com

    976-77770784
    976-77770784

    Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт

    Тийм Үгүй