
Эрүүл цэнгэг агаарт, хотын уур бухимдлаас хол оршдог нийслэлийн цор ганц эмнэлэг болох Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн 35 жилийн ой тохиож байна. Ажилчны районы Хүүхдийн эмнэлэг нэртэйгээр анх 1980 онд байгуулагдсан ХУД-ийн Нэгдсэн эмнэлэг 2001 оноос Дүүргийн нэгдсэн эмнэлэг болж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүрээ, нэр төрлөө нэмэгдүүлжээ. Одоогоор тус эмнэлэг 180 ортой, жилд дунджаар 8600 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Үйлчлэх хүрээний хүн амд яаралтай тусламж, дотор, мэдрэл, хүүхэд, нөхөн сэргээх эмчилгээ, уламжлалт эмчилгээ, өдрийн эмчилгээ, хөнгөвчлөх эмчилгээний чиглэлээр хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Түүнчлэн Яаралтай тусламж-эрчимт эмчилгээний тасаг нь иргэдэд харьяалал харгалзахгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, эрэмбэлэн ялгалт хийж, төрөлжсөн тасгуудад хэвтүүлэх болон нарийн мэргэжлийн лавлагаа төвүүдэд шилжүүлэх үйлчилгээг явуулдаг байна. ХУД-ын Нэгдсэн эмнэлэг ойг угтаж “35+15” сэдэвт 35 бүтээлч ажил, 15 төсөл хэрэгжүүлж, үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна.
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт