Загвар өмсөгчдөд яагаад заавал өндөр байх ёстой гэсэн "өндөр" шалгуур тавьсан нь сонирхолтой. Хүний нүдэнд хамгийн түрүүнд өртдөг өндөр хүмүүс бусдаас олон талаар давуу байсаар ирсэн ч эрүүл мэндийн тал дээр олон сул талтайг тэр бүр мэддэггүй.
1. Хорт хавдар тусах магадлал намхан хүмүүсийг бодвол их: Саяхан Швед улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар өндөр хүмүүс хорт хавдар тусах магадлал өндөртэйг тогтоожээ. Швед эрдэмтэд ижил төрлийн хорт хавдраар өндөр, нам хоёр хүн өвчиллөө гэхэд өндөр хүний биед хорт хавдрын голомт хурдацтай тархах магадлал 18 хувь илүү байдгийг мэдэгдлээ.
2. Өндөр байх нь зүрхэнд халтай бас халгүй: 2014 онд Чикаго хотын Раш их сургуулийн хийсэн судалгаагаар өндөр хүмүүс зүрхний тосгуурын бүлэгнэлт, хавхлагийн өвчлөлд намхан хүмүүсийг бодвол өртөх магадлал өндөр байдаг гэдгийг тогтоожээ. Гэхдээ зүрхний дутагдал, титэм судасны нарийсал зэрэг өвчинд өртөх магадлал өндөр хүмүүсийн дунд бага байдаг гэдгийг ч мөн судалгааны үр дүнгээр тогтоосон байна.
3. Өндөр эмэгтэй хүмүүс богино наслах магадлалтай: Хавайн их сургуулийн эрдэмтдийн гаргасан судалгааны дүнгээр 160 см-аас дээш өндөртэй бүсгүйчүүд харьцангуй богино насалдагийг тогтоосон байна.
Эх сурвалж: http://www.shape.com/
МАРКЕТИНГИЙН АЛБА
976-77770784
hiubsite@gmail.com
976-77770784
976-77770784
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Романа Ресиденс, 18 давхарт